“Оюунлаг баасан гараг” хөтөлбөр
2015-12-10 УБ ХОТ ДАХ ХОВД АЙМАГ
Batzaya 270

“Оюунлаг баасан гараг” хөтөлбөр

Улаанбаатар хот дахь Ховд аймгийн Залуучуудын Холбооноос Улаанбаатар хотод сурч, хөдөлмөрлөж байгаа ховд нутгийн оюутан залуучуудад оюуны хөрөнгө оруулалт хийх зорилгоор “Оюунлаг баасан гараг” хөтөлбөрийг 3 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж эхэллээ. Залуусын нэрлэснээр “шоуны баасан гараг”-ийг “Оюунлаг баасан гараг” болгон тав дахь өдөр бүр оюутан залуустайгаа нэр хүндтэй зочдыг уулзуулан халуун дулаан ярилцлага, лекц, сургалтыг нь зохион байгуулдаг юм. Тэгвэл энэ жилийн"Оюунлаг баасан гараг" цуврал уулзалтын  зочноор "Ховддоо сайхан амьдарцгаая" сангийн тэргүүн Б.Пүрэвдорж,  МУИС-ийн докторант, Лектор төвийн сургагч багш, Өглөө.мн сайтын захирал Ц.Мөнхбаатар, Сургалт Судалгааны Полиси Төвийн захирал Г.Эрдэнэгэрэл ,  "Word master" номын зохиогч Р.Мөнхтэгш, Аж үйлдвэрийн яамны сайдын технологи, иновацийн зөвлөх, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, Монголын зохион бүтээгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга, зохиогч Д.Жаргалсайхан, Хүний их эмч Б.Дугархүү, "Нийгмийн Ардчилал" МОХ-ны ерөнхийлөгч Д.Гантулга нар оролцож Ховд аймгийн залуустай сонирхолтой яриа өрнүүлж урам зориг итгэл найдвар, амжилт бүтээлийн талаар сонирхолтой зөвлөгөөнүүд өглөө. 
"Ховддоо сайхан амьдарцгаая" сангийн тэргүүн Б.Пүрэвдорж

Сургалт Судалгааны Полиси Төвийн захирал Г.Эрдэнэгэрэл

Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, Монголын зохион бүтээгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга, зохиогч Д.Жаргалсайхан

"Word master" номын зохиогч Р.Мөнхтэгш

МУИС-ийн докторант, Лектор төвийн сургагч багш, Өглөө.мн сайтын захирал Ц.Мөнхбаатар

Хүний их эмч Б.Дугархүү

"Нийгмийн Ардчилал" МОХ-ны ерөнхийлөгч Д.Гантулга

Сэтгэгдэл ачааллаж байна ..