“ОЮУНЛАГ ХОВД” номын аян
2015-12-10 УБ ХОТ ДАХ ХОВД АЙМАГ
Batzaya 251

“ОЮУНЛАГ ХОВД” номын аян

“ОЮУНЛАГ ХОВД” номын аян
ЗОРИЛГО. 
Ховд аймгийн сурагчид, оюутан залуучууд, нутгийн иргэдэд оюуны бодит хөрөнгө оруулалт хийх. Ховд аймгийн төв номын сан болон 17-н сумын сургуулийн номын санг арвижуулах.
ҮЙЛ АЖИЛЛАГАА.
- ОЮУНЛАГ ХОВД” номын аяны хүрээнд Улаанбаатар хотод сурч, хөдөлмөрлөж буй нутгийн иргэдийг уриалан шинэ болон шинэвэр ном цуглуулах. 
- Аяны хүрээнд цугларсан номыг Ховд аймгийн 17-н сум, байгууллагуудад хүлээлгэж өгөх.
- “ОЮУНЛАГ ХОВД” номын баярыг Ховд аймгийн төв номын сантай хамтран зохион байгуулах.
- "Мини номын сан"-тай байгууллага төслийг хэрэгжүүлэх, уриалга гаргах.
- Номын ач тусыг олон нийтэд таниулах зорилготой уулзалт лекц зохион байгуулах, телевизийн ярицлаганд орох.
ХАМРАХ ХҮРЭЭ.
Төрсөн нутагтаа оюуны хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй бүх хүмүүст нээлттэй.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ.
- Улаанбаатар хот дахь Ховд аймгийн залуучуудын холбоо
- Ховд аймгийн төв номын сан
- “Номтой нөхөрлөе” клуб
- Ховдын залуус клуб
- Оюунлаг Ховд клуб
- Ховд аймгийн 17-н сумын оюутан залуучуудын холбоод
ХУГАЦАА.
Эхлэх 2014.05.01
Дуусах 2015.12.31
УЛААНБААТАР ХОТ
2015
Нэг Ховдын төлөө Хоёргүй сэтгэлээр зүтгэе...

Сэтгэл гаргаж ширээний номоо нутагруугаа илгээж байгаа ХОВДЧУУДДАА БАЯРЛАЛАА

Улаанбаатар хот дахь Ховд аймгийн залуучуудын холбооноос санаачлан хэрэгжүүлж буй "Оюунлаг Ховд" - 2015 номын аяныг Ховд Аймгийн Нутгийн Зөвлөлийн дарга, УИХ дахь Монгол Ардын Нам-ын дарга С.Бямбацогт дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ. Мөн нутгийн зөвлөлийн зүгээс уг аяныг дэмжиж ажиллахыг уриаллаа.

Улаанбаатар хот дахь Ховд аймгийн залуучуудын холбооноос санаачлан хэрэгжүүлж буй "Оюунлаг Ховд" - 2015 номын аяныг Ховд Аймгийн Хөгжлийн Төлөө Сан дэмжиж хамтран ажиллана гэдгээ илэрхийлж номын дээжээ гардууллаа. Нутгаа хайрлах гэгээн үйлсийг дэмжсэн та бүхэнд талархлаа.

"Оюунлаг Ховд" номын аянд Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дэд дарга, Төрийн банкны дэд захирал Б.Очбадрах нэгдэж 600 гаруй ном хандивллаа. Оюунлаг ирээдүй гэгээн үйлсийн дэмжиж төрсөн нутагтаа оюуны их хөрөнгө оруулалт хийсэн танд талархлаа. #ОЮУНЛАГ_ХОВД_АЯН

Сэтгэгдэл ачааллаж байна ..